Монголын үндэсний олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл хуралдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурал 2020 оны есдүгээр сарын 14-нд тус хорооны байр буюу Олимпик хауст болж, энэ удаагийн хурлыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр анх удаа удирдлаа.
Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өнгөрсөн нэг сарын хугацаанд гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулав. МҮОХ-ны салбар комиссуудын үйл ажиллагааг идэвхжүүлж, жилд хоёроос гурван бүтээлч ажил зохион байгуулах үүрэг өгөв. Мөн 11 комиссын бүрэлдэхүүнд МҮОХ-ны гишүүн бус, өндөр мэргэжлийн зүтгэлтнүүдийг хамруулах нь зүйтэй гэж тогтлоо.
Гүйцэтгэх зөвлөлөөс МҮОХ-ны дүрмийн судалгааны ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатарыг томилов. МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Б.Баттүшиг, Дэд
ерөнхийлөгч Ч.Наранбаатар
Гишүүд: Т.Амаржаргал, Ч.Амарсанаа, Б.Бат-Эрдэнэ, А.Ганбаатар, Ш.Магван, Д.Отгондалай, Ж.Түмэн-Аюуш, Ц.Сандуй
МҮОХ-ны комиссууд:
Соёл,
өв уламжлал комисс
Дарга Б.Бат-Эрдэнэ Зохицуулагч З. Гомбодорж
Олимпийн боловсрол
Дарга Ч.Наранбаатар Зохицуулагч З.Гомбодорж
Ёс зүйн комисс
Дарга:Ж.Түмэн-Аюуш Зохицуулагч:
Б.Баяртуяа
Эмэгтэйчүүд ба спорт
Дарга: Т.Амаржаргал Зохицуулагч: Б.Баяртуяа
Шагналын комисс
Дарга: Ц.Сандуй Зохицуулагч: Ц.Цэнд-Аюуш
Хэвлэл мэдээлэл
Дарга:А.Ганбаатар Зохицуулагч:А.Түмэнбаяр
Санхүү, бизнес
Дарга:Н.Түвшинбаяр Зохицуулагч:А.Ундрал
Эмнэлэг, эрдэм шинжилгээ
Дарга:Э.Бадар-Ууган Зохицуулагч:П.Цэндхүү
Спорт бүхний төлөө
Дарга:Ч.Амарсанаа Зохицуулагч:З.Галхүү
Тамирчдын комисс
Дарга:Д.Отгондалай Зохицуулагч:З.Галхүү
Маркетинг, түншлэл
Дарга: Б.Баттүшиг Зохицуулагч: Б.Хосбаяр