Москвад 60 мянга гаруй хүн вакцины туршилтад оролцохоор бүртгүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-21 11:51:06

МОСКВА. /Россия-1/. Москвад 60 мянга гаруй хүн вакцины туршилтад сайн дурын хүнээр оролцох хүсэлтээ илгээжээ. Энэ тухай Москва хотын дарга Сергей Собянин мэдэгдсэн байна.


“60 мянга гаруй хүн сайн дурын оролцогчоор бүртгүүлэх хүсэлтээ илгээсэн бөгөөд туршилтад оролцох боломжтой хүнээр сонгогдохын тулд хэдэн мянган хүн зохих шинжилгээнд хамрагджээ. Одоогоор 700 гаруй хүнд коронавирусний вакцин хийсэн бөгөөд тэдний биеийн байдал сайн байна” гэж тэрбээр хэлэв.


ОХУ 8 дугаар сарын 11-нд дэлхийн анхны коронавирусний вакцин болох "Спутник V" нэртэй вакциныг бүртгэжээ. Вакцины эмнэлзүйн туршилтыг Ф.Гамалея-гийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвийн мэргэжилтнүүд 6-7 дугаар сард хийсэн байна.

Связанные новости