Олимпын хороо, МИАТ компанитай уламжлалт харилцаагаа улам өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-22 13:33:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Монголын иргэний агаарын тээвэр /МИАТ/ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөрийг өнөөдөр “Олимпик хаус”-т хүлээн авч уулзан, “Токио-2020” олимп болон бусад тив, бүсийн наадмын үеэр хамтран ажиллах талаар санал солилцжээ.


МҮОХ, Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанитай олон жилийн турш найрсгаар хамтран ажиллаж ирсэн уламжлалтай бөгөөд спорт-олимпизмыг сурталчилах, МИАТ-ийн нэр хүндийг олон улсын түвшинд өндөрт өргөх, нислэгийн сэтгүүлийн спортын сэдэвт мэдээллийг нэмэх зэргээр олон талт үйл ажиллагаагаа нэгтгэх, ойрын үед МҮОХ, МИАТ-ийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаар хоёр тал тохиролцсон байна.



Связанные новости