“Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-24 11:42:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жаргалантын ам, Чингисийн хүрээ цогцолборт ирэх амралтын өдрүүдэд /09.26-27/ “Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээнийг зохион байгуулах тухай өнөөдөр Нийслэлийн аялал жуулчлалын газар/НАЖГ/-аас мэдээллээ.


COVID-19” халдварын онцгой үе ч аялал жуулчлалыг сэргээх зорилгоор энэ ажлыг зохион байгуулж байгаа аж. Гэхдээ нөхцөл байдалтай холбоотойгоор олон улсын наадмыг онлайнаар зохион байгуулах юм байна. “Хийморь” морьт харвааны ОУТ хоёр дахь удаагаа энэ жил зохион байгуулна.


Хөл хорионы үеэр гадны тамирчид оролцох боломжгүй учраас олон улсын морьт харвааны холбоотой хамтарч онлайнаар зохион байгуулах юм. Есдүгээр сарын 26-ны өдрийн тэмцээнд дотоодын тамирчид оролцож, гурван төрлөөр аваргаа шалгаруулна.


Шалгарсан есөн тамирчны оноолт, дүн, тэмцээний материал Олон улсын морьт харвааны холбоонд хүргэгдэн дүгнэгдэх юм байна. 

Связанные новости