Х.Чингүүн, Г.Дөлгөөн нар Пушкаш академид суралцана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ноос “Би Си Эйч Лионс” клубийн тамирчин Х.Чингүүн, “Дэрэн” клубийн тамирчин Г.Дөлгөөн нар Унгарын Пушкаш академид 2021 оноос суралцахаар болсныг зарлажээ.
МХБХ нь Унгарын алдарт Пушкаш академитай байгуулсан хамтын ажиллагааны
гэрээний дагуу жил бүр монгол хөвгүүдийг буурал тивийн шилдэг академид ийнхүү
суралцуулсаар байгаа юм.
Бямба гарагт болсон Футзалын дээд лигийн хаалтын ёслолын үеэр Х.Чингүүн, Г.Дөлгөөн нарыг Пушкаш академид суралцах болсныг албан ёсоор зарласан бөгөөд уг ёслолд Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консул хатагтай Кишшне Кедьеш Чилла оролцож талархал илэрхийлсэн юм.
МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, Дэлхийд алдартай хөл бөмбөгийн академийг
зорьж буй хөл бөмбөгчин хөвгүүд бол Монголын хөл бөмбөгийн гэр бүл төдийгүй
Монгол Улсын бахархал” гэдгийг онцлоод, цаашдын хөлбөмбөгийн замналд нь амжилт
хүслээ.