Монголын чөлөөт бөхийн холбоо ахмадуудаа хүндэтгэн хүлээн авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн холбооноос ахмадын баярын өдөрт зориулж үе үеийн ахмад тамирчид, дасгалжуулагч, шүүгч, зүтгэлтнүүдээ хүлээн авч хүндэтгэв.
Энэхүү хүлээн авах ёслолд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, Ардын
багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, гавьяат тамирчин О.Энхтайван,
гавьяат дасгалжуулагч Х.Намшир, Л.Ням, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, улсын
арслан Ж.Хайдав, ОУХМ Б.Санжаа, Д.Мягмар, Ж.Дамдинсүрэн, Ж.Мөнх-Очир,
Б.Жавхлантөгс, Ц.Лхаажав, Ш.Рагчаа, Ж.Мягмаржав, Ж.Бор, Ж.Дамдинсүрэн, ахмад
дасгалжуулагч Т.Батчулуун, олон улсын шүүгч Ц.Чойнхор, Лувсан-Иш, Р.Нэргүй
тэргүүтэй 30 гаруй ахмадууд уригдан оролцов.
МЧБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүх, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч,
гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн, МЧБХ-ны гадаад харилцааны ажилтан П.Буяндэлгэр
нар ахмадуудаа хүндэтгэн уулзаж олон улсын ахмадын баяр хүргэж хүндэтгэсэн байна.