Энэтхэгт халдвар авсан хүний тоо 6.3 сая давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-02 15:19:16

НЬЮ-ДЕЛИ. /РИА Новости/. Энэтхэгт коронавирусний халдварын тоо нэг өдрийн дотор 81 мянгаар нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 6.39 саяыг давжээ. Энэ тухай Энэтхэгийн Эрүүл мэнд, гэр бүлийн сайн сайхан аж байдлын яам мэдэгдэв. 


Энэтхэг халдвар авсан хүний тоогоор хоёрдугаарт жагсаж байгаа билээ. Нэгдүгээрт АНУ тэмдэглэгдэж байгаа юм. Тус улсад нийт 7.2 сая хүн коронавирусээр халдварлажээ.


Энэтхэгт халдвар авсан 78 мянга гаруй хүн өнгөрсөн хоногт эмнэлгээс гарч, эдгэрсэн хүний тоо 5.35 сая давжээ. Өнгөрсөн хоногт тус улсад 1.06 сая хүнээс шинжилгээ авсан байна.


“Халдвар авсны улмаас эдгэрсэн тохиолдлын тоогоор Энэтхэг дэлхийд тэргүүлж байна. Хүмүүс олноороо эдгэрч, нас баралтын түвшин буурч байгаа нь идэвхтэй тохиолдлын тоог багасгахад хүргэж байна” хэмээн Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд дурджээ.


Нэг өдрийн дотор тус улсад 1095 хүн нас барж, нас баралтын тоо 99 мянга давжээ. 

Связанные новости