Бразилд тавдугаар сараас хойш анх удаа 10 мянга хүрэхгүй тохиолдол илэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Бразилд шинэ коронавирусээр халдварласан хүний тоо 4 915 289 болж нэмэгдсэнээс 8456 тохиолдол нь сүүлийн 24 цагийн хугацаанд бүртгэгдлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яамны ням гаргийн мэдээлэлд дурджээ.
Амралтын өдрүүдэд халдварын шинэ тохиолдол өнгөрөгч долоо хоногийн дунд үетэй харьцуулахад харьцангуй буурсан бөгөөд Бразилд тавдугаар сарын 17-ноос хойш анх удаа өдөрт 10 мянга хүрэхгүй тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 365 хүн нас барж, нас баралтын нийт тохиолдол 146352 болжээ. Бразилын Эрүүл мэндийн яамны мэдээллээр, халдвар авсан хүмүүсийн 85 гаруй хувь нь буюу 4 263 208 хүн эдгэрсэн бол одоогоор 505 729 өвчтөн эмчийн хяналтад хэвээр байна. Тус улсын нэг сая хүн тутамд 23390 халдвар, 696 нас баралт ногдож байгаа аж.
Есдүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 3-ны хооронд 162532 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийнхоос 27 мянгаар бага үзүүлэлт болсон байна. Энэ хугацаанд нас барсан хүний тоо мөн буурч, долоо хоногийн өмнөх 4874 тохиолдолтой харьцуулахад 3982 болжээ.
Коронавирусний халдварын анхны тохиолдол хоёрдугаар сарын 26-нд бүртгэгдсэн Бразил нь хамгийн их халдвар илэрсэн улсуудын жагсаалтад АНУ, Энэтхэгийн дараа гуравдугаарт бичигдэж байгаа юм.