Техникийн доголдлын улмаас Их Британид 16 мянган тохиолдол бүртгэгдээгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЛОНДОН. /TASS/.
Техникийн доголдлын улмаас коронавирусний халдварын 16
мянга орчим тохиолдол долоо хоногийн туршид Засгийн газрын албан ёсны статистик
мэдээлэлд ороогүй байсан тухай Их Британийн эрх баригчид мэдэгджээ. Бүртгэлд
ороогүй байсан тохиолдлуудыг ням гарагт албан ёсоор бүртгэснээр тус улсад цар
тахал дэгдэж эхэлснээс хойш нэг өдөрт хамгийн
олон буюу 22961 тохиолдол бүртгэгдсэн байна.
“Аравдугаар сарын 2-ны өдөр “COVID-19”-н шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдлуудын талаарх мэдээллийг статистикийн хүснэгтэд илгээх явцад техникийн алдаа гарчээ. Техникийн доголдлыг даруй шалгасны дараа 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 2-ны хооронд өдөр тутмын шинэчилсэн статистик мэдээлэлд ороогүй 15841 тохиолдол илэрснийг олжээ” хэмээн Их Британийн Нийгмийн эрүүл мэндийн албаны төлөөлөгч Майкл Броуди мэдэгдсэн байна. Оршин суугчид шинжилгээнийхээ хариуг цаг тухайд нь авсан гэдгийг тэрбээр цохон дурджээ.
Техникийн доголдлын улмаас алдаатай мэдээлэл гарсан тухай
бямба гарагт тодорхой болжээ. Бямба гарагт 12872 тохиолдол илэрсэн бол өмнөх
өдрүүдэд нь өдөрт илэрсэн тохиолдлын тоо 6000-7000-ын хооронд байсан аж. Үүссэн нөхцөл
байдалтай холбогдуулан Их Британийн Нийгмийн эрүүл мэндийн алба хүлцэл өчсөн
байна.
Их Британид коронавирусний халдварын тохиолдлын тоо хагас
саяыг давж, 502978-д хүрчээ. Халдварын улмаас нас барсан хүний тоо 42350 болсон
байна.
Коронавирусний халдварт
өвчинтэй тэмцэх шинэ хязгаарлалт тогтоох тухай Их Британийн Ерөнхий сайд Борис
Жонсон 9 дүгээр сарын 22-нд зарласан юм.