Буудлага спортын мастеруудын УАШТ эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-06 13:12:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Буудлага спортын мастеруудын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2020 оны 10 дугаар сарын 6-9-нд Техник спортын төвд зохион байгуулж шилгүүдийг шалгаруулна.


Монголын буудлага спортын холбооны тус тэмцээнийг Азийн мастеруудын тэмцээний насны ангиллын дагуу буюу 35-45, 45-55, 55-65, 65-75, 75-аас дээш гэсэн насны ангиллаар зохион байгуулж байгаа аж.


УАШТ-ий эхний өдөр буюу өнөөдөр 10 метрт хийн урт бууны дасгалд өрсөлдөж байгаа бол 10 дугаар сарын 7-нд 10 метрт хийн гар бууны дасгалд аваргуудаа тодруулна.


Харин сүүлийн өдөр холимог багийн урт болон гар бууны төрлөөр өрсөлдөн шилдгүүд шалгарах юм байна.   

Связанные новости