Растислав Бозик хөл бөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон Словак мэргэжилтэн Растислав Бозик ажлаа авч буй албан ёсны гэрээнд гарын үсэг зурлаа.
УЕФА Про дасгалжуулагчийн зэрэглэлтэй Растислав Бозик нь МХБХ-ны Техникийн
хэлтсийн өсвөр үе залуучуудын хөл бөмбөг хариуцсан мэргэжилтний албан тушаалыг
хашдаг. Өнгөрсөн онд Монголын 16, 19 хүртэлх насны шигшээ багуудыг удирдан
Азийн АШТ-ний урьдчилсан шатанд өрсөлдсөн юм.
Тэрбээр тамирчдын бие бялдрыг нөхөн сэргээх арга барил, эрдмээр мэргэшсэн,
фитнессийн дасгалжуулагч юм байна. Ирэх жил үндэсний шигшээ багийг удирдан
ДАШТ, Ази тивийн АШТ-ний урьдчилсан шат, Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатанд
оролцох Растислав Бозикт Монголын хөл бөмбөгийн холбооноос ажилд нь амжилт
хүслээ.