Уулын дугуйчдын уралдааны зам бэлэн болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-07 10:18:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын дугуйн холбоо /МДХ/-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит 2020 оны Уулын дугуйн Монгол Улсын  аварга шалгаруулах тэмцээн ирэх амралтын өдрүүдэд болно.

 

Тус уралдаанд хурдаа сорих баг тамирчдын уралдааны зам бэлэн болсон бөгөөд тамирчид замтайгаа танилцаж бэлтгэл сургууль хийх боломжтой болоод байгаа аж.



Уулын дугуйн уралдааны замын урт 2,2 км өгсүүр уруутай, огцом эргэлт өгсүүртэй, дов сондуул, чулуу хадтай, "Cross country" буюу бартаат дугуйн стандартын зам юм байна.


Тойргийн дундаж хурд 2,2 км-т:

 

1. Элитүүд 05 минут 30 секунд

 

2. Өсвөр үе 17-18 нас 06':30"

 

3. Мастер ангилал 07':30"

 

4. Сонирхогч ангиллын тамирчид 08' минутаар тус тус тойрохоор юм байна.


 

Ташрамд дуулгахад, Уг замд 2018 онд Улсын аварга шалгаруулах тэмцээн болон Дугуйн баяр болж байсан. Энэ жилийн хувьд уруудах замыг нь нэлээд өөрчилж илүү хүнд болгосон юм байна.





Связанные новости