Хүндийг өргөлтийн дасгалжуулагч, тамирчдыг шагналаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-07 17:14:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хүндийг өргөлтийн холбооны 64 жилийн ойн өдрийг тохиолдуулан МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, хүндийг өргөлтийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Жаргалын Дэнсмаа, тамирчин Бямбажаргалын Цэнд-Аюуш нарыг “Олимпын алдар”, Чулуунбаатарын Нямзулыг Олимпын алтан медалиар шагналаа.

 

ОУХМ Ж.Дэнсмаа хүндийг өргөлтийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм.


Харин тамирчин Б.Цэнд-Аюуш хүндийг өргөлтийн 81-85 кг жинд улсын дээд амжилтыг 12 удаа шинэчлэн тогтоосон бөгөөд Монгол Улсын зургаан удаагийн аваргаар тодорч, насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Тайландын Эзэн хааны нэрэмжит тэмцээнүүдээс хүрэл медалийг эх орондоо авчирсан юм.


Мөн Ч.Нямзул нь 49-55 кг жинд Монгол Улсын дээд амжилтыг 25 удаа шинэчлэн тогтоож, улсын зургаан удаагийн аварга, Азийн болон Тайландын Эзэн хааны нэрэмжит тэмцээнүүдээс хүрэл медаль хүртэж байжээ.

Связанные новости