"Талын гал", "Увс чацаргана" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-10-07 19:51:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 10 дугаар сарын 7-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 28 ХК-ийн 100 сая төгрөгийн үнийн дүн бүхий 905.884 хувьцаа арилжив. Үүнээс 17 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 7 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Талын гал" (TAL+15.00%) болон "Увс чацаргана" ХК (CHR+13.73%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэс сольюшинс" (AMT-2.70%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID-2.64%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 295 үнэт цаасыг 29,497,050 төгрөгөөр арилжив.

Үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга хүлээн авч буй "Үндэсний хувьчлалын сан" нь нийт 409.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий нэгж эрхийн худалдан авах захиалга хүлээн авч, захиалгын явц 8.62 хувьд хүрэв. Захиалгын явцыг эндээс үзнэ үү. 

"TOP 20" индекс 0.41 хувиар өсөж,  17417.82 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,597,579,279,448.45 төгрөг боллоо.  Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Связанные новости