Их мастер Б.Мөнгөнтуул Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн Ази болон Номхон далайн орнуудын хүрээнд өнгөрсөн сарын 25-27-нд зохион байгуулсан дасгалжуулагчийн онлайн семинарт Их мастер Б.Мөнгөнтуул оролцож шалгалтаа амжилттай өгч ДШХ-ны дасгалжуулагч /FIDE Trainer-FT/ цолны болзол хангалаа.
Тэрбээр МШХ-ны дасгалжуулагчдын зөвлөлийн саналаар Азийн шатрын холбоо
болон Дэлхийн шатрын холбооны хөгжлийн сангийн тэтгэлгээр уг семинарт
суралцжээ. Уг семинарыг ДШХ-ны Ахлах
дасгалжуулагч Эугенио Торре, Деян Божков, Меликсет Хачян, Джэйсон Гонсалес
шахмат, Вишал Сарин, Еспер Халл нар удирдан явуулсан байна.
Ташрамд дурдахад, 2020 оны 4 дүгээр сарын 24-26-ныд зохион байгуулсан Зүүн Ази
болон Номхон далайн орнуудын хүрээнд болсон Дасгалжуулагчийн онлайн семинарт Их
мастер А.Энхтуул оролцож шалгалтаа амжилттай өгч ДШХ-ны дасгалжуулагч /FIDE
Trainer - FT/ цолтой болсон юм.
ДШХ-ноос зохион байгуулдаг дасгалжуулагчийн семинарт суралцаж шалгалтад
тэнцвэл Дасгалжуулагчийн цолыг дараах байдлаар эрэмбэлдэг. Тухайн цолонд
тогтоогдсон төлбөрийг төлж эрхийн зөвшөөрлийг /Lisence - лиценз/ сунгаснаар
албан ёсоор дасгалжуулах, ДШХ-ноос зохион байгуулдаг том тэмцээнүүдэд ДШХ-ны
Зөвлөх дасгалжуулагч болон түүнээс дээш цолтой дасгалжуулагч нар улс орноо
төлөөлөн баг, тамирчдаа ахлан оролцох эрхтэй болдог байна.
1. ДШХ-ны Ахлах дасгалжуулагч - FIDE Senior Trainer /FST/
2. ДШХ-ны Дасгалжуулагч - FIDE Trainer /FT/
3. ДШХ-ны Зөвлөх дасгалжуулагч - FIDE Instructor /FI/
4. Үндэсний зааварлагч багш - National Instructor /NI/
5. Хөгжүүлэлтийн зааварлагч багш - Developmental Instructor /DI/