Дорнодод орон сууцны м.кв-ын үнэ нэг сая төгрөг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-05-23 00:15:32

Дорнод аймагт өнөөдрийн байдлаар Орон сууцны м.кв-ын дундаж үнэ 1 сая төгрөг  байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 300 мянга орчим төгрөгөөр буусан дүн юм.

Тодруулбал, Чойбалсан хотын хамгийн үнэ өндөрт тооцогддог байршилд нэг өрөө байр 35 сая төгрөг байхад захын хороололд нэг өрөө байр 12 сая төгрөгийн үнэтэй байх жишээний. Дан ганц орон сууц ч биш үл хөдлөх хөрөнгийн үнэ буурч байгаа нь иргэдийн худалдан авах чадвар муудсантай холбон тайлбарлаж байна.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар арилжааны банкууд хашаа байшингийн бага хүүтэй зээл олгох талаар төлөвлөлт хийхгүй бол газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэ цаашид тогтворгүй байх нь.

Б.Туяа

Хавдрын 30 мэс ажилбар орон нутагт хийжээ

Хавдрын эсрэг Үндэсний аяны баг Дорнод аймагт ажиллаж байгаа тухай өмнө нь мэдээлсэн. Хавдар судлалын төвийн 11 эмч тус аймагт ажиллах хугацаандаа ходоодны 1, элэгний 9 хорт хавдрыг шинээр оношилж, 27 мэс ажилбар, мэс заслыг хийсэн байна. Тэд хавдрын сэжигтэй 17 тохиолдлыг илрүүлжээ.

Аяны хүрээнд Зүүн бүсийн сургалт болж, Сүхбаатар, Хэнтий аймгийн эмч, мэргэжилтнүүд Дорнод аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Хавдрын тасгийн үйл ажиллагаатай танилцав.

Г.Пүрэвдорж ахлагчтай дээрх багийн хамт олонд аймгийн удирдлагууд чин сэтгэлээсээ талархаж, зарим эмч нарыг “Аймгийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан байна.

Аяны хүрээнд улсын хэмжээнд 100 мянга шахам хүнийг хавдрын цогц үйлчилгээнд хамруулж, 400 гаруй мэс заслыг орон нутагт нь хийсэн мэдээллийг энэ үеэр өгөв.


                                                                                                                              Б.Туяа

Связанные новости