Энэ сард чөлөөт бөхийн 3 тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-16 10:44:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ноос энэ сард 3 тэмцээн зохион байгуулж, чөлөөт бөх сонирхогчдын олон сар хүлээсэн олимпын өмнөх бөхчүүдийн бэлтгэлжилт, тэдний уран барилдаан, өнгө төрхийг шинжих боломж гарч байна.

 

Тухайлбал, маргааш Спортын төв ордонд эхлэх /2020.10.17-18/ Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн .цомын тэмцээнд 10 жинд өрсөлдөнө.


Улмаар 10 дугаар сарын 20-нд Спортын төв ордонд гавьяат тамирчин Ц.Энхжаргалын зодог тайлах ёслолд зориулсан эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн болох юм.


Харин 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 1-нд Баянхонгор аймагт гавьяат тамирчин Ц.Нацагдорж агсны нэрэмжит залуучуудын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах юм байна.

Связанные новости