Буудлага спортын тамирчид Индонезийн онлайн цуврал тэмцээнд өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын буудлага спортын холбоо /МБСХ/-ны эрэгтэй, эмэгтэй болон залуучуудын баг, тамирчид Индонезийн буудлага спортын холбооноос зохион байгуулж буй онлайн тэмцээний 3 дахь цувралд цэц мэргээ сорино.
Энэ сарын 17-18-нд тус онлайн тэмцээн явагдах бөгөөд өнгөрсөн 6 болон 8 дугаар сард I, II цуврал тэмцээнийг зохион байгуулжээ. Харин сүүлийн IV цуврал нь 12 дугаар сард явагдана.

Ташрамд дуулгахад, МБСХ-ны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-23-нд Техник спортын төвд зохион байгуулж шилдгүүдийг шалгаруулна.

 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    