Цагаан таягтны өдөрт зориулсан “Би чадна” өдөрлөг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-19 13:02:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах Цагаан таягтны өдөрт зориулсан Үндэсний спортыг сурталчлах “Би чадна” сэдэвт өдөрлөг баасан гарагт /2020.10.16/ Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны спорт зааланд болов.

 

Өдөрлөг үндэсний спортын тоглоом наадгай болох ширээний шагай, морь уралдуулах, шагай атгах, сур харвах, гар барилдаан  гэсэн 5 төрлөөр явагдсан юм.



Тэмцээнд Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр эрхлэх үйлдвэр, Бэст массажийн сүлжээ төв зэрэг байгууллагын нийт 164 иргэн оролцсон байна.


 

“Би чадна” өдөрлөгийн нээлтэд БТСУХ-ны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Баасансүрэн, мэргэжилтэн Ч.Базарсүрэн, Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, Монголын үндэсний паралимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Д.Сүрэнхорлоо,



Монголын ширээний шагайн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тэгшжаргал, Монголын Буриад сурын холбооны тэргүүн Б.Амарсайхан, Монголын Гар барилдааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Намуундөл, МУГТ Ж.Лхагважав, МУГТ Б.Ууганхүү, МУГЖ С.Хүрэлбаатар нар оролцлоо.

 

Связанные новости