Шинэ барга зүүн хошуунд монгол залуус зодуулсан хэрэг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-05-24 09:00:52

Дорнод аймагтай хил залгаа оршдог БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шинэ барга зүүн хошуунд монгол залуус зодуулсан тухай мэдээлэл байна.

Эх сурвалжийн бидэнд мэдээлснээр Халхгол сумын харьяат Л гэгч эхнэрийн хамт тус хошуунд айлд мал маллаж байсан гэх. Тэд айлын эзэнтэй үг хэлээ үл ололцон муудалцсанаас зодуулж гэр бүлийн хоёрын биед гэмтэл учирчээ. Одоогоор хохирогчид тус хошуунаас 100 гаруй км зайтай Баруун хошууны төв Алтан-Эмээлд ирээд байгаа юм байна. Хүн зодсон этгээдүүдийг Хятадын Цагдаагийн газар эрэн сурвалжилж байгаа мэдээг саяхан авлаа.

Сүүлийн жилүүдэд хөрш зэргэлдээ Хятадын хошуу, гацаанд Дорнод аймгийн иргэд  ямар ч албан ёсны гэрээ хэлцэл байхгүй зөвхөн танил талаараа зуучлуулан очиж мал маллах болсон. Энэ тухай аймгийн Цагдаагийн байгууллагаас тодруулахад одоогоор манайд ирсэн мэдээлэл алга байна гэж байлаа.

Б.Туяа

Связанные новости