Сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдийн нэрийг өргөн барилаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-10-21 16:04:54
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуульд хамгийн олон санал авч сонгогдсон нэр дэвшигчдийн нэрийг аймгийн Сонгуулийн хорооноос аймгийн ИТХ-ын дарга Б.Батбаярт өргөн мэдүүллээ.
Ээлжит сонгуулийн үр дүнгээр сонгогдсон 41 нэр дэвшигчийн нэрсийг Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны дарга М.Өнөржаргал, нарийн бичгийн дарга Д.Юндэнбазар нар өргөн барьсан юм.
Аймгийн ИТХ-ын 41 мандатын төлөө Монгол Ардын Нам, Ардчилсан намын 82 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН 22, АН 19 суудал авсан байна.
Связанные новости