Прокурорын байгууллагын 90 жилийн ойн спортын наадам болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-22 09:34:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Прокурорын байгууллагыг үүсгэн байгуулсны 90 жилийн ойн нэрэмжит “Спортын их наадам” Спортын төв ордонд лхагва гарагт нээлтээ хийлээ.


Тус спортын наадамд оролцогч баг тамирчдад Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган амжилт хүслээ. Тэрбээр прокурорын байгууллагад амжилттай ажиллаж, спорт олимпизмын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг МҮОХ-ны одон медалиар шагналаа.


Тухайлбал, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнхбатыг "Алтан очир" одон, Тээврийн прокурорын газрын ахлах прокурор Д.Дамдинсүрэн, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Л.Бадралт нарыг "Олимпын алдар" одонгоор Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Т.Мөнхжаргал, Багануур дүүргийн прокурорын газрын бичээч Л.Ганчимэг нарыг МҮОХ-ны алтан медалиар тус тус шагнасан байна.



Прокурорын байгууллагын 90 жилийн ойн нэрэмжит “Спортын их наадам”-д Улс, аймаг, нийслэл, дүүрэг болон тээврийн прокурорын газрууд 8 бүсэд хуваагдан спортын 7 төрөлд аваргаа тодруулах юм.




Связанные новости