Худалдааны төвүүдийг и-баримт системд холболоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-10-22 11:31:26

Баянхонгор /МОНЦАМЭ/. НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, QR наалтыг нааж, сурталчлах ажил Баянхонгор аймагт өрнөж байна.

Аймгийн Татварын хэлтсээс хэрэгжүүлж буй тус ажлын хүрээнд аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг "Ажилсаг төв", "Дунд зах", "Түйн долгио" худалдааны төв, "Баруун бүсийн худалдааны төв", "Баянхонгор их дэлгүүр" зэрэг томоохон зах, худалдааны төвийн бизнес эрхлэгчдэд QR код бүхий наалтыг нааж, и-баримт системд холбожээ.

QR код бүхий наалтыг ашиглан төлбөрийн баримт олгоогүй, төлбөрийн баримт олгохоос татгалзсан иргэдийн гомдлыг Татварын албанд цахим хэлбэрээр мэдээлэх боломжтой юм байна.
Связанные новости