Францад халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо олноор нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ПАРИС. /CNN/. Францад даваа гарагт коронавирусээр халдварласны
улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо энэ оны дөрөвдүгээр сараас хойш
бүртгэгдээгүйгээр нэмэгдлээ гэж тус улсын Эрүүл мэндийн агентлаг мэдээллээ.
Францад “COVID-19” халдвар авсан 1307 хүн даваа гарагт эмнэлэгт
хэвтжээ. Мөн тухайн өдөрт халдварын 26771 тохиолдол шинээр илэрснээр халдвар
авсан хүний нийт тоо 1165278-д хүрсэн байна.
“Нөхцөл байдал
маш ноцтой байна” гэж Засгийн газрын Шинжлэх ухааны зөвлөлийн гишүүн, халдварт
өвчин судлаач Арнод Фонтанет анхааруулжээ.
Мөн тэрбээр вирус
хүйтний улиралд амархан тархаж буй байдал ажиглагдаж байгаа нь биднийг
халдвартай тэмцэх стратегиэ нягталж үзэхэд хүргэж байна гэж хэлжээ.
Францын Засгийн
газар халдварын тархалтыг хяналтад авах чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар мягмар, лхагва гарагт хэлэлцэх ажээ.