“5000 төгрөг" аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-05-24 15:39:13

Дорнод аймагт “5000 төгрөг” нэртэй аян эхэллээ. Аяны гол зорилго нь  ашиглалтад ороод удаагүй байгаа Уламжлалт ардын эмнэлгийн ахмадын асаргаа сувилгааны өрөөг тохижуулахад зориулагдах гэнэ.

Тус эмнэлэг нь анх Оросын цэргийн эмнэлгийн суурин дээр байгуулагдаж, олон жил хуучирч муудсан байшинд үйл ажиллагаагаа явуулж иржээ. Шинэ байранд орсон хэдий ч тавилга хэрэгслээ хараахан шинэчилж чадахгүй байгааг анзаарсан залуус дээрх санаачилгыг өрнүүлээд байна.

Энэ эмнэлэгт ахмадууд ам сайтай байдаг нь уламжлалт анагаах ухааны эмчилгээ хийхээс гадна энд ажиллагсдын харьцаа, эмчилгээ үйлчилгээний чанарт нь татагддаг гэж хэлж болно. Иймд Дорнод аймгийн залуу санхүүчдийн энэ санаачилгыг олон түмэн дэмжиж, 5000 төгрөгөө хандивлаж эхэллээ. Аянаар цугларсан мөнгийг 25 м.кв өрөөг тохижуулахад зарцуулна гэдгээ санаачлагчид хэлэв.

Б.Туяа

 

 

 

Связанные новости