Коронавирусний эсрэг биет таван сарын хугацаанд хүний биед байдаг гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-02 11:20:46

НЬЮ-ЙОРК. /Science/. “COVID-19”-өөр халдварласан хүний биед коронавирусний эсрэг биет таван сар орчмын хугацаанд агуулагдаж байдаг гэдгийг Нью-Йоркийн “Маунт Синай” эрүүл мэндийн төвийн эрдэмтэд илрүүлжээ. Эсрэг биет вируснээс бүрэн хамгаалах баталгаа болохгүй гэдгийг эрдэмтэд “Science” сэтгүүлд нийтэлсэн судалгаандаа дурджээ.


Эрдэмтэд коронавирус хөнгөн хэлбэрээр илэрсэн 30.1 мянган өвчтөний үзүүлэлтийг судалж үзэхэд бүгд дархлааны хариу урвал үзүүлжээ. Харин 121 хүний мэдээллийг урт хугацааны туршид судалсан байна. Тэдний биед саармагжуулах эсрэг биетийн тогтвортой титрүүд таван сарын турш байжээ.


Дэлхий дахинд коронавирусний халдварын 46.4 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 1.2 сая хүн нас баржээ. 

Связанные новости