Монголын хөл бөмбөгийн 7 клуб тив, дэлхийд хүлээн зөвшөөрөгдлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөл бөмбөгийн холбоо болон Монголын хөл бөмбөгийн холбооны клуб лицензжүүлэх хөтөлбөрт үндэсний дээд лигийн "Атлетик 220", "Дэрэн", "Улаанбаатар сити", "Улаанбаатар", "Хангарьд", "Хаан Хүнс Эрчим", "СП Фалконс" гэсэн 7 клуб тэнцжээ.
МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн
дарга Д.Тэрбаатар нар эдгээр тэнцсэн
клубийг хүлээн авч уулзаж, клуб лицензжүүлэх хөтөлбөрт амжилттай тэнцсэн явдалд баяр хүргэн, гэрчилгээ гардуулав.

Тус клубүүд “Клуб лицензжүүлэлт”-д бүрэн хамрагдсанаар мэргэжлийн клубт тооцогдож, хүүхдийн хөл бөмбөгийн багуудын дэмжлэгт МХБХ-ноос сар бүр нэг сая гурван зуун мянган төгрөгийн санхүүжилтийг нэг жилийн хугацаанд авах боломж бүрдэж, байгаа юм.

Ийнхүү тив дэлхийн хэмжээнд бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөгдөж, АХБХ-ны тэмцээн уралдаанд оролцох эрх нээгдэж байгаа гэдгээрээ онцлогтой. Цаашдаа МХБХ-ноос 1 дүгээр лиг, Футзалын лигийн багуудыг лицензжүүлэн, дэмжих бодлогыг хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөөд байгаа аж.

 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    