MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Инженерийн хийцтэй 38 худаг шинээр гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-11-02 12:56:49

Төв /МОНЦАМЭ/. Энэ онд Төв аймаг сум, аймгийн Орон нутгийн төсвийн санхүүжилтээр 26 суманд инженерийн хийцтэй 39 худаг шинээр гаргахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 38 худгийг шинээр гаргаж сумдад нь хүлээлгэн өгчээ. 

Тус аймгийн хэмжээнд 2868 худаг ашиглагдаж байгаа бөгөөд жил бүр улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 20-30 худаг шинээр гаргаснаар бэлчээр усжуулалт аймгийн хэмжээнд 70.8 хувьд хүрч, малчин өрхийн усан хангамж 97,5 хувь, усжуулагдсан бэлчээрийн талбай 3.8 сая га болж байгааг аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Энэ жилийн барихаар төлөвлөсөн 39 худгийн 13 нь тал хээрийн бүсийн мал ихтэй сумдад гарч байгаа аж.

Связанные новости