Гүржийн Ерөнхий сайд коронавирусээр халдварлажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ТБИЛИС. /TASS/. Гүржийн
Ерөнхий сайд Георгий Гахария коронавирусээр халдварласан тухай тус улсын
Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна.
“Түүний биеийн байдал нь сайн байна.
Тэрбээр гэртээ эмчилгээ хийлгэж байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.
Хамгаалалтын ажилтнуудынх нь нэг нь халдвар авсантай холбоотойгоор
Г.Гахария 10 дугаар сарын 31-нд өөрийгөө тусгаарлажээ. Тусгаарлалтад мөн
Засгийн газрын засаг захиргааны тэргүүн Натия Мезвришвили, Эдийн засаг,
тогтвортой хөгжлийн сайд Натия Турнава нар оржээ.
Гүржид халдварын анхны тохиолдол 2 дугаар сарын 26-нд бүртгэгдсэн байна. Одоогоор
тус улсад нийт 42579 тохиолдол бүртгэгдсэн бол халдварын улмаас 342 хүн нас
баржээ.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
3 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
9 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
9 дня
Ulaanbaatar