Дархан-Уул, Дорнод аймагт Грассрүүтс сургалт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ноос улс орон даяар нийтийн хөл бөмбөгийг хөгжүүлэх, таниулах зорилгоор 6 аймагт "Грассрүүтс сургалт"-ыг зохион байгуулахаар төлөвлөсний дагуу Дархан-Уул аймагт /2020.10.31-11.02/ тус сургалт боллоо.
Сургалтыг АХБХ-ны А зэрэглэлийн дасгалжуулагч И.Отгонбаяр болон П.Мөнхбат болон ОУХМ, Үндэсний шигшээ багийн тоглогч асан Ц.Энхжаргал нар удирдсан байна.
Сургалт 3 хоног үргэлжлэх бөгөөд бүх аймагт ижил стандартын дагуу, нэг системээр явуулж байгаа юм.
Мөн уг сургалтыг Дорнод аймагт АХБХ-ны А зэрэглэлийн дасгалжуулагч П.Алтантулга, С зэрэглэлийн дасгалжуулагч Л.Наранбаатар болон ОУХМ Үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал нар удирдсан байна.
Аймаг бүрт МХБХ-ны грассрүүтс сургагч
багш нар ажиллахын сацуу Үндэсний шигшээ багийн тамирчин, элч төлөөлөгч нар
ажиллаж хөл бөмбөгт хайртай хүүхэд багачуудтай уулзалт хийн, тэдэнд урам зориг
өгч, хамтдаа тоглон, гэрэл зураг авахуулж байна. Цаашид Сүхбаатар,
Хөвсгөл, Архангай аймгуудад сургалт хийнэ.