МҮБХ-ны “Их Эе”-ийг 12 дугаар сард хуралдуулахаар товложээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос Ээлжит бус Их Эеийг 12 дугаар сарын 11-нд хуралдуулах шийдвэрлэснээ өнөөдөр мэдэгдлээ.
Их Эе хурлын товыг зарлан хуралдуулах үүрэгтэй Цэцдийн зөвлөл 2020 оны 10 дугаар сарын 24, 25-нд хуралдуулахаар товлож байсан ч хуралд ирсэн гишүүдийн ирц хүрээгүй юм.