Наадмын талбайг хөлбөмбөгийн ногоон талбайтай болголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын наадмын талбайг олон улсын стандартад нийцсэн, 7738 мкв хэмжээтэй хөлбөмбөгийн ногоон талбайтай болгоод байна.
Тус талбайг мэргэжлийн спортын тоноглол үйлдвэрлэгч дэлхийн
шилдэг компаниудын үйлдвэрлэсэн хиймэл зүлэг, дүүргэгч резин, хаалга, тор,
булангийн туг зэргийг ашиглан байгуулжээ. Ингэснээр жилд ердөө наадмын хоёр өдөр ашигладаг байсан уг талбайд өдөр бүр хүүхэд, залуус хөлбөмбөгийн спортоор
хичээллэх боломжтой болоод байна.
Улаангом сумын наадмын талбайд хөлбөмбөгийн ногоон талбай
байгуулах ажлыг “Эйч Би Эс” компани гүйцэтгэсэн бөгөөд зураг төслийг “Өлзий-Иш” ХХК хийжээ.
Сүүлийн жилүүдэд Увс аймагт хөлбөмбөгийн спорт эрчимтэй
хөгжиж байгаа бөгөөд өсвөрийн шигшээ багийн тамирчид Улсын аваргаас алт, мөнгөн
медаль хүртээд байгаа юм.