АНУ-ын сонгуультай холбоотойгоор Токиогийн биржийн индексүүд өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /TASS/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн хүлээгдэж буй энэ үед Токиогийн хөрөнгийн биржийн гол үзүүлэлтүүд лхагва гаргийн арилжаа эхлэхэд 1.5 гаруй хувиар өсжээ.
Арилжааны мэдээллээс үзвэл, Японы тэргүүлэх 225 компанийн хувьцааны ханшийн хэлбэлзлийг харуулдаг “Nikkei” индекс арилжаа эхлэхэд мягмар гаргийн үзүүлэлттэй харьцуулахад 1.65 хувиар өсөж, 23679.19 нэгж болжээ. Түүнчлэн хөрөнгийн биржийн нэгдүгээр самбарт арилжаалагддаг бүх хувьцааны ханшийг тодорхойлогч “Тopix” индекс 1628.79 нэгжид хүрч, 1.30 хувиар өссөн байна.
Токиогийн хөрөнгийн биржийн индексүүд өсөхөд АНУ-ын биржүүдийн үзүүлэлтүүдийн өсөлт нөлөөлжээ. Японд мөн “хаашаа ч холбирч магадгүй” муж улсуудын сонгуулийн дүнг голчлон харж байна. 2016 оны сонгуулийн үеэр Токиогийн биржийн индексүүд Дональд Трампын ялсныг харуулсан урьдчилсан дүнтэй холбоотойгоор 5 хувиар унаж байжээ.