Хөвсгөл аймгийн Засаг даргад Ш.Идэрбаясгаланг нэр дэвшүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан энэ сарын 4-нд болж 41 төлөөлөгч 100 хувийн ирцтэй оролцлоо.
Хуралдаанаар аймгийн Засаг даргад МАН-аас М.Очирхуяг, АН-аас Ш.Идэрбаясгаланг нэр дэвшүүлж нууцаар санал хураав. Нийт 41 төлөөлөгч санал хураалтад оролцсоноос 22 төлөөлөгчийн саналаар Ш.Идэрбаясгаланг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болов. Ш.Идэрбаясгалан нь 2017 оноос хойш Хөвсгөл аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байгаа ажээ.
Связанные новости

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
6 дня

Второй этап отбора подрядчика для проекта строительства метрополитена будет объявлен в августе
6 дня