“AstraZeneca” компанийн вакцины эмнэлзүйн туршилтыг Хятадад он дуусахаас өмнө эхлүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ШАНХАЙ. /TASS/. Их Британи-Шведийн “AstraZeneca” эмийн үйлдвэрийн компани болон Оксфордын их сургууль коронавирусний вакциныхаа эмнэлзүйн туршилтыг он дуусахаас өмнө Хятадад эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухай “AstraZeneca” компанийн Ази-Номхон далайн асуудал эрхэлсэн орлогч дарга Леон Ван пүрэв гарагт Шанхай хотноо эхэлсэн Олон улсын импортын барааны гуравдугаар үзэсгэлэнгийн үеэр мэдэгджээ.
“AstraZeneca” компани болон Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хамтран гарган авсан коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтын нэг, хоёрдугаар үе шатыг Хятадад энэ онд багтаан эхлүүлнэ” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
“AstraZeneca” компани эмнэлзүйн туршилтын гуравдугаар үе шат дууссаны дараа вакцинаа 2021 оноос Хятадын зах зээлд чөлөөтэй худалдах хүсэлтийг тус улсын эрх баригчдад гаргахаар төлөвлөж буйг Леон Ван нэмж мэдээлжээ.
Одоогийн байдлаар “AstraZeneca” болон Оксфордын их сургууль Бразил, Их Британи, АНУ, ӨАБНУ болон Японы эрх баригчдаас эмнэлзүйн туршилт хийх зөвшөөрөл аваад байгаа аж.