Улаангом сумын 1-р багийн ахмадууд шинэ байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-11-06 09:40:01

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 1-р баг буюу Чандманий өндөр настнууд амьдарч буй орчиндоо ойрхон ахмадын шинэ байртай болсон байна.

Тодруулбал, аймгийн төвөөсөө 6 км-т оршдог Улаангом сумын 1-р багийн ахмадуудын хувьд өдөр тутамд аймгийн төвд байрлах Ахмадын ордонг зорьж чаддаггүй аж. Тэгвэл аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2016-2020 онд ажиллаж байсан Е.Баяраа хувиасаа 30 сая төгрөгийн хөрөнгө гаргаж Чандманьд ахмадын шинэ байр барьж өгчээ. Шинэ багийн төвийн дэргэд байгуулсан уг барилгыг “Эрдэнэ дэглий” ХХК барьж ашиглалтад оруулсан байна. Ингэснээр Чандманий ахмадууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, шинэ тутам мэдээлэл авах, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх, төрөл бүрийн тэмцээн уралдаан зохион байгуулах, төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүртэх сайхан боломж бүрдээд байна.

 

Связанные новости