Сумдын ИТХ-ын шинэ удирдлагууд сургалтад хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ажлын албанаас өнөөдөр шинээр сонгогдсон сумдын ИТХ-ын дарга болон сумдын ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарыг хамруулсан сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Энэхүү сургалт, хэлэлцүүлгийн зорилго нь НӨУБ-ын чиг үүрэг, үйл ажиллагаанаас гарсан тогтоол, шийдвэрийг батлах, иргэд олон нийтэд сурталчлах, хуралдаан зохион байгуулах, хурлын дэгийг боловсронгуй болгох, орон нутгийн өмчийн асуудал болон бусад цаг үеийн асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж нэгдсэн зөвлөмж, чиглэл гаргаж ажиллахад оршиж байгаа аж.