Үйлчилгээний байгууллагууд амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-11-11 11:26:12
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас нийт үйлчилгээний байгууллагад амны хаалт зүүгээгүй иргэнд үйлчлэхгүй байх зөвлөмжийг хүргүүллээ. Мөн гар угаах, ариутгаж халдваргүйжүүлэх нөхцөл боломжоор хангаж ажиллахыг сануулав.
Амны хаалтыг тогтмол зөв зүүж хэвшсэнээр коронавирус /Covid-19/ болон томуу, томуу төст өвчнөөс 80 хувь сэргийлэх боломжтойг албаныхан хэлж байгаа юм.
Мөн эрсдэлтэй үеүдийн дараа гараа савандаж угааснаар суулгалт өвчин буюу гэдэсний халдварт өвчний тохиолдлыг 40 хувь, амьсгалын замын цочмог халдварт өвчний тохиолдлыг 23 хувь, амьсгалын замаар халдварлах вирусний тархалтыг 55 хувийг багасгах боломжтой аж.
Связанные новости