Аймгийн удирдлагууд ОБГ-ын ажилтай танилцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр нар Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа.
ОБГ-ын дарга, дэд
хурандаа Б.Анхбаяр газрын үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдал болоод цаашид
зайлшгүй шийдвэрлэх хэд хэдэн асуудлаа танилцуулсан. Улмаар аймгийн удирдлагууд
хамтран нөөцийн 016 дугаар цэгийг цахилгаанд холбох, автомашины гараашийн өргөтгөлийн хөрөнгийг энэ ондоо багтаан шийдвэрлэхээр боллоо.
Тодруулбал, ОБГ-т шуурхай албаны автомашин, гараашийн өргөтгөл, 016 дугаар цэгийг цахилгаанд холбох, байгууллагын гадна талбайг засварлах, уснаас эрэн хайх аврах ажиллагааны багаж хэрэгслийн иж бүрдэл гээд нийт 268,7 сая төгрөгийн санхүүжилт, дэмжлэг шаардлагатай байгаа аж. Гэвч бүгдийг нэг дор шийдвэрлэх боломжгүй учир нэн шаардлагатай байгаа дээрх хоёр асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэхээр болсон юм.
Тус аймгийн ОБГ-ын
алба хаагчид сүүлийн таван жилийн хугацаанд гамшиг, ослын 415 дуудлагад
явж, 120 хүний амь нас, 20,4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан
байна.