МҮОХ-ноос зөвлөмж сэрэмжлүүлэг гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-11-11 11:36:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад “КОВИД-19” цар тахал гарч, онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотой Улсын онцгой комиссоос Улаанбаатар хотод 3 хоногийн /XI.11-14-ний өдрүүдэд/ хөл хорио тогтоох  шийдвэр гаргалаа.


Монголын үндэсний олимпийн хороо нь хөл хорионы хугацаанд биеийн тамир спортын салбарынхан, нийт тамирчид, дасгалжуулагч нарт хандан УОК-ийн гаргасан албан шийдвэрийг ягштал биелүүлж, амны хаалтаа зүүж, гараа сайтар угаан, олон нийтийн газар очихгүй, гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.


Түүнчлэн МҮОХ нь УОК-ийн цаашдын шийдвэрийг хүлээн, XI сард зохиохоор төлөвлөсөн хурал, зөвлөгөөн, семинар, сургалт, уулзалт, тэмцээн уралдааныг зохион байгуулах эсэхээ жич мэдэгдэх болно.


“Covid-19” халдварын эсрэг спортынхон хамтдаа тэмцье! хэмээн Монголын үндэсний олимпийн хорооноос мэдэгдлээ.

Связанные новости