Сумын Засаг дарга болон аймгийн Засаг даргын орлогч нарыг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-11 12:52:50
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын шуурхай хуралдааны үеэр Жаргалант сумын Засаг даргаар С.Зоригтбаяр,  Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-ийн захирлаар  Д.Бүүвэйбаатар, Хот тохижуулах газрын даргаар Б.Оюунбаяр, Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газрын захирлаар Х.Оюун-Эрдэнэ нарыг үүрэгт ажилд нь буцаан томилсныг танилцууллаа.  

Харин аймгийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор М.Түмэнжаргал, Баян-Өндөр сумын Засаг даргаар Б.Баасансүрэн, Хот байгуулалт барилга захиалагчийн албаны даргаар Ц.Баяржаргал нарыг шинээр томиллоо.

Дээрх томилгоог танилцуулсны дараа зарим алба хэлтсийн дарга нар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний тохиолдлыг танилцуулсан юм. Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 95.3 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд бөгөөд үүний 90.5 хувийг дөрөв хүртэлх насныхан эзэлж байна. Томуугийн вакцинд зорилтот бүлгийн 12180 хүн хамрагдахаас 9839 буюу хамрагдалт 80.7 хувьтай байгаа ажээ.

 

Связанные новости