ОРХОН: Сурагчид Япон улсыг зорих гэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-08-12 07:57:58

Баян-Өндөр,2025 оны наймдугаар сарын 12/МОНЦАМЭ/. Орхон аймгийн ЕБС-ийн зургаан сурагч Япон улсын Тоокамачи хотод мэргэжлийн чиг баримжаа олгох долоо хоногийн хөтөлбөрт хамрагдахаар боллоо. 


Өсвөр үе, суралцагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох “Ирээдүйн гүүр” сурагч солилцоог аймгийн ЗДТГ, Япон улсын Тоокамачи хотын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж байгаа юм.  Энэ хүрээнд тавдугаар сараас эхлэн үе шаттайгаар сонгон шалгаруулалт хийснээр энэ намар 12-р ангид орон зургаан сурагч шалгаруулалтад тэнцсэн байна.  Сурагчдын эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөлтэй аймгийн Хамтын ажиллагаа, гадаад, дотоодын төсөл хөтөлбөр хариуцсан удирдагч Б.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг уулзалт хийж, Тоокамачи хотын тухай мэдээлэл өгч, сурагчдын 7 хоногийн хөтөлбөрийг танилцуулав. 


Сонирхуулахад, Япон улсын Нийгата мужийн Тоокамачи хот нь үзэсгэлэнт байгаль, халуун рашаан, цэцгийн баяр, цагаан будаа тариалалт нь маш  алдартай хот юм.




Связанные новости