Хүүхдээ гэртээ харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-11-11 14:17:56
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 11-13-ны өдрийг дуусталх хугацаанд бүх шатны сургууль, цэцэрлэг, сургалтын төв, хүүхэд харах үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон.
Нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Цагдаагийн газраас нийт эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэг хүргэлээ. Тухайн өдрүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, бага насны хүүхдээ гэртээ харгалзах хүнгүйгээр орхихгүй, ахуйн хүрээнд архидан согтуурч, гэртээ олон хүн цуглуулахгүй байж гэр бүл, үр хүүхдээ ямар нэгэн эрсдэлт байдалд оруулахаас урьдчилан сэргийлэхийг анхааруулсан юм.
Мөн та бүхэн хараа хяналтгүй байгаа болон хүүхдийн эрх зөрчигдөж байж болзошгүй бүх мэдээллийг хүүхдийн тусламжийн утас 108, Цагдаагийн газрын 102 дугаарын утсанд яаралтай мэдэгдэхийг сануулав.
Связанные новости