12 хүртэлх насны хүүхэдтэй ажилчдыг богиносгосон цагаар ажиллуулахаар боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар тархсан байж болзошгүй нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн хэмжээнд өмчийн төрөл хэлбэр үл хамааран сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарлаад байгаа. Тэгвэл аймгийн Засаг даргын өнөөдрийн захирамжаар жирэмсэн болон 12 хүртэлх насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон бага насны хүүхэдтэй эрэгтэй ажилтныг энэ сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд богиносгосон цагаар ажиллуулахаар болсон байна.
Мөн гэрээсээ ажиллах нөхцөлөөр хангах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг сум, албан газар, аж ахуй нэгж байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт үүрэг болгоод байна.
Связанные новости

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
5 дня

Второй этап отбора подрядчика для проекта строительства метрополитена будет объявлен в августе
5 дня