Өргөн хэрэглээний барааны үнэ өссөн эсэхийг шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-11-12 12:25:40

Увс /МОНЦАМЭ/. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас аймгийн Засаг даргад албан бичиг ирүүлсэн байна.

Энэ дагуу өнөөдөр аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын багийн гишүүд аймгийн төвд үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас худалдан борлуулж байгаа гурил будааны үнэ нэмэгдсэн эсэхэд хяналт шалгалт хийж байна.

"Юүдэн уул" бөөний төвд 50 кг Ургац гурил 58 мянган төгрөг, Алтантариан 50 кг гурил 55 мянган төгрөгөөр худалдаалж байна. Харин "Болор" бөөний төвд 50 кг Ургац гурил 57 мянган төгрөг, Алтантариан 50 кг гурил 56 мянган төгрөгөөр худалдаалж байна. Улаанбаатараас гурил ачиж ирэх замын зардал, ачигчийн ажлын хөлс зэргийг нэмээд гурилын үнийг тогтоодог, коронавируст цар тахалтай холбоотой үнэ нэмсэн зүйл байхгүй гэсэн тайлбарыг борлуулагч нар нь өгсөн. Бидний зүгээс энэ тайлбараа аймгийн ОБГ-ын н.Жанибек гээд байцаагчид очиж хэлээрэй, үндэслэлгүй байгаа бол Зөрчлийн тухай хуулиар шалгуулна шүү" гэдгийг гурил будаа бөөнөөр борлуулагч нарт сануулсан" хэмээн ажлын хэсгийн гишүүн, аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Э.Наранмандах хэллээ.

Связанные новости