Азийн хөл бөмбөгт цахим хандалт өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-11-12 09:57:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөл бөмбөгийн холбоо /АХБХ/-ны дэд ерөнхийлөгч, Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны ерөнхийлөгч А.Ганбаатар АХБХ-ны Хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны байнгын хорооны даргын хувиар 2 дахь хурлаа удирдан явуулав.


Тус цахим хурлаар Азийн хөл бөмбөгийн нийгмийн сүлжээг ашиглах стратеги төлөвлөгөөг баталсан юм. А.Ганбаатар хурлын эхэнд “COVID-9” халдварын улмаас хөл бөмбөгийн бүхий л төрөл, үйл ажиллаагаа зогсонги байдалд орсон ч дижитал цахим үйл ажиллагаа өмнөх жилүүдтэй харьцуулахад 222 хувиар идэвхэжсэн юм байна.



БНХАУ-д 2023 онд болох “Азийн цом” тэмцээний бэлтгэл ажлыг хангахаар зорилтот ажлуудыг хийж байгаа. Үүний үр дүнд Азийн хөл бөмбөгийн сонирхогчид болон АХБХ-ны цахим сүлжээнд хандах хандалт англи болон араб хэлээр тодорхой хувиар өссөөр байна. Энэ эрчээ алдалгүйгээр ажиллаж дараагийн ажлуудыг эрчимжүүлэх, гишүүн холбооддоо чиглэсэн ажлаа зохион байгуулах хэрэгтэйг сануулсан юм.


Ийнхүү Азийн 46 улсаас 14 улсын төлөөлөл багтдаг Байнгын хорооны 2 дахь удаагийн хурал амжилттай болов.

Связанные новости