Увс аймгийн БТСГ-т зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-11-12 10:54:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БТСУХ-ны дарга Ц.Шаравжамцаар ахлуулсан Ажлын баг мягмар, лхагва гарагт Увс аймгийн Биеийн тамир спортын газарт ажиллаж зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсэн байна.


Тодруулбал, Засгийн газрын 2019 оны 37, 38-р тогтоолоор батлагдсан гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, тайлагнах, салбарын статистик мэдээ боловсруулах талаар сургалт явуулжээ.



Мөн спортын цол зэрэг, цахим мэдээллийн сангийн танилцуулга, архив, албан хэрэг хөтлөлтөд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх зөвлөн туслах үйлчилгээг зохион байгуулсан байна.


Энэ үеэр БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц Увс аймагт улсын  төсвийн хөрөнгөөр  баригдаж буй усан  бассейны  барилгын ажлын явцтай танилцлаа. Тус бассейныг 2021 оны 8 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа аж. 





Связанные новости