"Эрхзүйн хөтчийн булан"-тай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-11-12 14:22:39

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс аймгийн ЗДТГ-ын Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд “Эрх зүйн хөтчийн булан”-г тохижуулан тоног төхөөрөмжийг байрлуулж ашиглалтад орууллаа. 

Тус ажлыг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хийж байгаа юм. 

“Эрх зүйн хөтчийн булан”-тай болсноор тус аймгийн иргэд тухайн буланд www.e-khutuch.mn, www.legalinfo.mn зэрэг цахим хуудсуудыг ашиглан үнэ төлбөргүй авах боломж бүрдэж байна. Ийнхүү иргэд өөрт хэрэгтэй төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл болон хууль зүйн анхан шатны зөвлөгөөг цаг хугацаа, хүний хүчин зүйл шаардахгүйгээр хялбар аргаар авах боломжтой боллоо.

Связанные новости