“Panasonic” компанийн ерөнхий захирал огцорно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ 
                                                                    ТОКИО. /TASS/.
Японы электрон бараа үйлдвэрлэгч “Panasonic” компанийн ерөнхий захирал Казухиро Цуга албан тушаалаа
хүлээлгэн өгөхөөр болжээ.
Тэрбээр ирэх оны 6 дугаар сарын 24-нд албан тушаалаа орхих бөгөөд түүний албан
тушаалыг Юки Касуми гэдэг хүн хаших аж. Үүнтэй холбогдуулан компани удахгүй
хэвлэлийн бага хурал хийж, ийм шийдвэр гаргах болсон талаар тайлбар өгч, компанийн цаашдын төлөвлөгөөний талаар мэдэгдэх аж. 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    