Шуурхай штабын 8021-0105 утсаар иргэдээс 24 цагаар мэдээлэл авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-11-17 13:39:29

Увс /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний хүрээнд аймгийн Шуурхай штабыг ажиллуулж байна. Энэхүү штаб нь 24 цагаар ажиллаж, 8021-0105 тоот дугаараар иргэдээс санал, хүсэлт, гомдол мэдээллийг хүлээн авч байна. Үүнээс гадна аймгийн хэмжээнд 24 цагийн турш Ковид-19-тэй холбоотой мэдээлэл, зөвлөмжийг 7008-3703, 9645-3149 тоот дугаараар тус тус хүлээн авч байна.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг 14 хоногоор сунгасан тул энэ хугацаанд хөл хорионы дэглэмээ сайтар сахиж, гэрээсээ гарахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүхийг аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас анхааруулж байна.

Связанные новости